Дорнод аймагт 90-ээс дээш настай 73, 100 ба түүнээс дээш настай 3 хүн байна. 100-гаас дээш настай ахмадууд бүгд Хэрлэн суманд амьдарч буй аж. Тус сумын 2 дугаар багийн харьяат, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин Я.Өсөх өнөө жил 101, 1 дүгээр багийн харьяат Ц.Цэнд, 4 дүгээр багийн харьяат Л.Мөнгөнцэцэг нар 100 нас хүрч байна.
Тус аймгийн засаг дарга Ш.Ёл тэдгээр бууралд хүндэтгэл илэрхийлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав.
100 настай Л.Мөнгөнцэцэг Барилга трестэд ажиллаж, орон нутгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явжээ. 6 хүүхэд төрүүлж өсгөн, өдгөө 70 гаруй ач зээ, гуч дөчтэй болсон байна. Тэр хүүхдүүдээ төрүүлэхээс бусдаар эмнэлэгт хэвтээгүй байж байгаад, ковид хүрч эмнэлэгт хэвтжээ.
Дорнодын 100 настнууд бүгд Хэрлэн суманд байна
