Мөст суманд 100, 102 настай 2 буурал амьдарч байна


Ховд аймаг 100-гаас дээш настай 3 хүн байна. Тэдний хамгийн ахмад нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн харьяат Доржийн Өнөр. 103 настай энэ буурал аймгийн төв Жаргалант суманд амьдарч байна. 

Д.Өнөр төрийн байгууллагад үйлчилгээний ажилтнаар 40 орчим жил ажиллаад, тэтгэвэрт гарчээ. Тэр 6 хүүхэдтэй. Торгууд ястны бий биелгээ, уртын дуу зэрэг өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч, ардын авьяастан юм.

Энэ аймгийн 100-гаас дээш настай буурлуулын 2 нь Мөст суманд амьдарч буй аж. Тус аймгийн засаг дарга М.Амарсанаа өчигдөр Мөст суманд очиж, 100 насалж зургаадай таяг тулсан буурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Н.Жур 1925 онд төрсөн, өнөө жил 100 нас хүрсэн бол 1923 онд төрсөн Ш.Дуламжав 102 нас зооглож байна.

Тус аймагт 90-99 насны 70 хүн байгаа аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *