О.Алтангэрэл: Энержи ресурс компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна.


Монгол Улсын засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайд мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал ,энэ талаар УИХ, засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа.  

Энэхүү дүгнэлтээр Монгол улсын засгийн газрыг төлөөлж үйлдвэр худалдааны сайд, “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжих баримт бичиг нь стратегийн  ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн ордын хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөрхэлбэл “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулж ашигт малтмалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь монгол улсын үндсэн хууль, монгол улсын засгийн газрын тухай хууль, тухайн үед болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй ашигт малтмалын тухай хуулийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлнээ. Энэ асуудлаар Монгол Улсын Их Хурал 2007 онд тогтоол гаргаад тавантолгойн орд газар тэр дундаа энержи ресурс компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн орд газарт  хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэнд эзэмшүүлэх эрх тухайн үеийн үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна. Энэ асуудлыг эргэж танилцуулахыг тухайн үеийн засгийн газар болон салбарын сайдад  УИХ-аас даалгаж шийдвэрлэсэн байхад энэ бүх процессыг ч мөн зөрчсөн шийдвэр гарчээ.

Анх энэ лицензийг өөр дээрээ авсан асуудал, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдлээ. Нэг зүйлийг онцолж хэлье. Энд төрийн өндөр албан тушаалтнуудын буруутай үйлдэл, үйл ажиллагааны алдааны тухай ярьж байгаа. Хувийн өмч болон хөрөнгө оруулсан компанийн талаар дүгнэлт хийгээгүй.Гэхдээ хөрөнгө оруулчихсан юм гээд УИХ-аас гаргасан тогтоол хэрэгжихгүй байна гэж байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *