Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, 102 настай Б.Нанзадад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг тус аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон гардуулан, хүндэтгэл үзүүллээ. Б.Нанзад Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Охиндий гэх газарт 1923 онд төрж, төрөлх сумынхаа сургуульд насаараа багшилжээ.
Тэрээр 5 хүү, 5 охин өсгөсөн бол ач, зээ, гуч нь нийлээд 200-г давсан байна. Түүний ууган охин нь 80 настай, бага нь 60 нас шүргэж яваа аж. Б.Нанзадын ухаан саруул, хэл яриа цэгцтэй байлаа. Сар шинийн босгон дээр төр, засгаас түүний өндөр насыг хүндэтгэсэнд тэрээр ихэд талархаж байв.
Сэлэнгийн 102 настай буурал Ерөөд байна
