Хилийн боомтуудын амрах хуваарьт өөрчлөлт орохгүй


Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг хоёрдугаар сарын 20-нд танилцуулсан.

Энэхүү хуваарийн дагуу Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг автозамын боомтууд шинийн 1-3-ны өдрүүдэд амрахаар зохицуулсан. Харин Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр зэрэг БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд амрах хуваарьтай байсан.

Өнөөдөр гарсан Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан хилийн боомтуудын амрах хуваарьт өөрчлөлт орох эсэх талаар Хил хамгаалах байгууллагаас тодруулахад “Хуваарьт ямар нэгэн өөрчлөлт орохгүй” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *