Хоошёорюү гуравдугаар сарын башёг тэргүүлэн барилдана


Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 9-нд Осакад эхлэх Хаврын тэмцээний банцүкэг зарлалаа. Мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүна Хоошёорюү зүүн жигүүрийг манлайлан, бүх бөхчүүдээ тэргүүлэн барилдана.

Ёкозүна Тэрүнофүжи зодог тайлсан хэдий ч дараагийн аваргын халааг монгол хүн үргэлжлүүлж, мэргэжлийн сүмогийн 74 дэх их аваргаар Сугаррагчаагийн Бямбасүрэн тодорсон билээ.

Өдгөө 25 настай Хоошёрюү Бямбасүрэн цолоо хүлээн авсны дараа “Би ёкозүна цолыг гутаахгүйн тулд тууштай, хүчтэй зүтгэх болно” хэмээн хэлсэн.

Гэхдээ Хоошёорюү өчигдөр сэтгүүлчдэд “Нэр маань хамгийн томоор бичигдсэн байгааг хараад нэг талаас баярласан ч нөгөө талаас үүрэг хариуцлага гэдэг үг толгойд орж ирлээ. Бага зэрэг айдас байгаа ч өөртөө итгэлтэйгээр барилдах болно. Юу ч болсон тэмцээний голоос гарахгүй” гэжээ.

Тэрээр сүмогийн түүхэнд тэмдэглэгдэхээр чухал цаг үед 74 дэх их аварга болсон. Учир нь Тэрүнофүжи Ган-Эрдэнэ бэртэл гэмтлийн улмаас энэ спортоос зодог тайлснаас хойш сүмогийн ертөнц 32 жилийн дараа анх удаа ёкозүнагүй (Их аварга) болох эрсдэлээс тэр сэргийлсэн юм.

Ирэх 3-дугаар сарын башёд дээд макүүчи зиндаанд нийт зургаан монгол бөх барилдана.

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн

Онокацү Б.Чойжилсүрэн

Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн

Чиёошома Г.Мөнхсайхан

Тамаваши Б.Мөнх-Оргил

Ошома П.Дэлгэрбаяр


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *