Э.Цэндбаатар Дэлхийн чансааны 12-д жагсаж байна


Арав гаруй хоногийн өмнө WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх тулалдаанд эх орныхоо дэвжээн дээр ялалт байгуулсан МУГТ, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар Дэлхийн чансааны 12-дугаар байрт жагсаж байна. Түүний хувьд Мексикийн тамирчин Педро Берналыг зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан билээ.

Түүний энэ ялалт нь Э.Цэндбаатарын хувьд эх орондоо анх удаа тулалдсан гэдгээрээ онцгой байснаас гадна тэрээр төрөлх нутагтаа аварга болох мөрөөдлөө биелүүлсэн юм.

    Тэрээр мэргэжлийн боксын рингэнд нийт 12 тулаан хийж бүгдэд нь ялахдаа 50 хувьд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж, хожсон юм. Ингэхдээ нийт 74 раунд тулалджээ. Сүүлийн тулаандаа ялсан Э.Цэндбаатар ирэх тавдугаар сард мэргэжлийн боксын карьерынхаа 13 дахь тулааныг хийхээр бэлтгэл, сургуулилтаа базааж буй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *