Монакогийн Монте-Карло хотод болж буй Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цувралын сүүлийн өрөг өнөөдөр болно.
Б.Мөнгөнтуул мастер өчигдөр Германы их мастер Элизабет Петцийг хар талаар тоглож буулган авснаар 5 оноотойгоор Монакогийн гранприд оролцогчдыг итгэл төгс тэргүүлж эхэллээ.


Их мастер Б.Мөнгөнтуул өнөөдөр сүүлийн өрөгтөө Оросын их мастер Александра Горячкинатай тоглоно. Тэрбээр хожсон тохиолдолд түрүүлэх боломжтой.
Эх сурвалж: Монцамэ агентлаг