Манай улс 24 мянган тн сонгино тарьдаг


Монгол Улс жилдээ гадаад улсуудаас 5 сая ам.долларын үнэ бүхий 25 мянга орчим тонн сонгино, сармис импортоор авч хэрэглэдэг. Дотоодын ногоочид үүний зэрэгцээ 24 мянга орчим тонныг тарьж, зах зээлд нийлүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд дотооддоо тарьж, хурааж буй саримс, сонгины хэмжээ 2 дахин нэмэгджээ.

“Атар 4” аяны хүрээнд саримс, бөөрөнхий сонгины сорт, үрийг чанаржуулж, тариалагчид, тээвэр, худалдаа, үйлдвэрлэгчид гэсэн нэгдсэн сүлжээ бий болгохоор ХХААХҮЯ төлөвлөжээ. Ингэвэл Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэж тус яам үзэж байгаа юм. “Сонгины кластер” хэмээн нэрлэж буй уг нэгдсэн тогтолцоог үүсгэснээр хүнсний аюулгүй байдлаа хангаж, экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар саримс, бөөрөнхий сонгино тариалагч, импортлогч, үр нийлүүлэгч, техникийн дилерүүд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хоршоологчдод “Атар 4”аяны хүрээнд мэдээлэл өгч, саналыг нь сонслоо.  

Энэ үеэр Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгох зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар 4” аяны хүрээнд саримс, сонино тариалагчдад нээгдэж буй боломж, дэмжлэгийн талаар танилцуулав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *