Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс сэргийлж, тэгш сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжүүлэхээр иргэдээс санал авсан. Уг санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжсэнээр энэ сарын 22-27-ны хооронд дугаарын хязгаарлалт хийхээр болсон.
Тэгвэл тэгш сондгой дугаарын хязгаарлалтын сүүлийн өдөр өнөөдөр /2025.02.27/. Маргаашаас замын хөдөлгөөнд оролцох авто машинуудад тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин энгийн үед мөрдөгддөг журмын дагуу маргааш 5, 0-ээр төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй.
Маргаашаас тэгш сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
