Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Бямба-Отгон нар хоёрын даваанд өвдөг шороодлоо


“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Хоёрын давааны эхэнд том цолтой бөхчүүдээс Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Бямба-Отгон нар өвдөг шороодлоо.

Тодруулбал, Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн начин А.Хишигдоржид, Улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн начин Б.Бат-Эрдэнэд тус тус өвдөг шороодов. Мөн Улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн заан Т.Батсүрэнд уналаа.

Тэд сар шинийн барилдаанд хамгийн дээгүүр барилдах бөхчүүдийн дунд яригдаж байсан юм. Энэ ч утгаараа сар шинийн барилдаан олон хүмүүсийн таамгийг эвддэгээрээ онцлог билээ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *