Өчигдөр /2025.02.26/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжны гүүрний уулзвар орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнийг зохицуулах чиг үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх явцад “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч “Д” нь шалгуулахаас зайлсхийж, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулж байна.
“Цагдаагийн алба хаагчийг автомашинаар гэрлэн дохионоос буудал хүртэл чирсэн” жолоочийг шалгаж байна
