Хүүхдийн эрх чөлөөнд халдсан багш нарт Боловсролын яам нэн даруй хариуцлага тооцож буй. Цаашид хүүхэд зодох, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь янз бүрээр халдах явдлыг байхгүй болгохыг тус яам багш, нийгмийн ажилтан, захирлуудад анхааруулж байгаа аж. Энэ чиглэлээр хийж буй ажлын нэг нь сургалт. Боловсролын яам 2024-2025 оны хичээлийн жил дуусаж, зуны амралт эхлэхээр багш нарт хүүхдийн эрхэнд халдахгүй байх чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зуны амралтаар багш нарыг хүүхэд зоддоггүй болгоно
