Иргэд 30 хувийн урьдчилгаа төлж, автомашин зээлээр авах боломжтой


Автомашин зээлээр худалдан авахдаа иргэд тухайн машины үнийн арван хувьтай тэнцэх урьдчилгаа төлөөд, үлдсэн 90 хувийг хуваан төлдөг байв.
Санхүүгийн зохицуулах хороо журамдаа өөрчлөлт оруулан, иргэд хамгийн багадаа 30 хувийн урьдчилгаа төлж, машин зээлээр авах боломжтой болгожээ. Ингэснээр энэ оны эхний өдрөөс хойш зээлээр машин авсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан байна.


ББСБ-ууд, автомашин импортлогч компаниуд иргэдэд нэн таатай буюу ердөө арван хувийн урьдчилгаа төлөх нөхцөлийг санал болгож байв. Энэ нь машины импорт өсөх, хэрэглээний зээл нэмэгдэх, төгрөгийн ам.долларын эсрэг ханш сулрахад нөлөөлжээ.


Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх шийдвэрийг гарган, хэрэгжүүлж эхэлсэн байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *