Дэлхийн хамгийн хүчирхэг, өнөө цагийн хамгийн өндөр рейтингтэй эмэгтэй шатарчид цугласан Монакогийн Дэлхийн шатрын Гранприд манай улсын шатарчин, их мастер Б.Мөнгөнтуул 9 өрөг ганц ч хожигдолгүй тоглож тэргүүн байрыг эзэллээ.
Түүнтэй ижил оноотой хоёр бүсгүй байсан ба тэд тэргүүн байрыг хуваалцсан байна. Б.Мөнгөнтуулын хувьд чансааны 30 оноо, 50 сая төгрөгийн эзэн болжээ.
Энэ нь монголын шатарчдын хувьд сар шинийн өмнөх гайхалтай онцлох үйл явдлын нэг болов.