Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 00.00 цагаас 14.30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоолт, Хөшигтийн хөндий, Баруун туруун, Түргэн, 4-р зөрлөгийн цахим төлбөр хураах цэгүүдээр нийтдээ 28.6 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.
Энэ жилийн сар шинийн баяр амралт олон хоног үргэлжилж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөн өндөр ачаалалтай байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн хол, ойрын замд хурдаа тохируулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.