Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар зарим сайдууд мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Н.Учрал: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж спортын бооцоот таавраас бусад төрлийн бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ. 2023 оны байдлаар Монгол улсад эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж  417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллээс дүгнэхэд цахим мөрийтэй тоглоомын сурталчилгаанд зориулж манай улсад 976 сая доллар шилжиж орж ирсэн бол 1,7 их наяд төгрөг гаднын улс руу шилжсэн байна. Цаашид цахим мөрийтэй тоглоомын агент буюу зуучлал, сурталчилгаа мөн тоглож байгаа үйлдлийг хуулиар хориглоно. Мөн цахим мөрийтэй тоглоомыг гар утаснаас  татагдах боломжгүй болгоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *