Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөхөд нэг айлд 150-300 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ


Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн.Уг төслийн газар чөлөөлөлтийн явцын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Одгэрэлээс тодрууллаа.

Тэрээр “Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм. Нэг айлын газрыг чөлөөлөхөд 150-300 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.Мөн 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан бөгөөд газар чөлөөлтийн хүрээнд 2800 гаруй янданг буулгаснаар агаарын бохирдол буурахад нөлөөлж байна” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *