Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Чандмань-Өндөр сум руу Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явах зам дахь Доншигийн-Аманд хар хил гарсныг тус аймгийн Онцгой байдлын газар анхаарууллаа. Хар хил нуурын эргээс 400 метр зайд үүсжээ. Иймд зорчигч та бүхэн Хөвсгөл нуурын мөсөн замаар явахгүй байхыг Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69-р анги сэрэмжлүүлж байна.
Хөвсгөл нууран дээгүүрх мөсөн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна
