Согтуурсан үедээ явж байсан автомашинаас үсэрч, амиа алдсан хэрэг гарчээ


Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаас үсэрч, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 06 /2025.03.06/-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явж байсан машинаас үсэрч, дайрагдаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэхийг анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *