Тэргүүн их хамба Д.Жавзандорж насны авшиг хүртээх ном хурна


Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж олон нийтэд зориулсан номын айлдвараа шинийн 9-нд буюу маргааш айлдана.

Номын айлдвар нь хоёр хэсгээс бүрдэж байгааг мэдээлсэн. Эхний хэсэг нь бурхан багшийн цадиг намтрыг айлдана. Дараа нь насны авшиг хүртээнэ.

Насны авшиг хүртэх үед нас уртасдаг гэж үздэг тул эрт дээр үеэс насны авшиг айлдаж ирсэн уламжлалтай.

Шинийн 1-15 хүртэл өдөр болгон 14.00 цагаас цагаан сарын ерөөл ном айлдаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *