Сагсан бөмбөгийн Зүүн Азийн орнуудын клүбүүдийн лигийн тэмцээн “Basketball champions league Asia” тэмцээн эхлэх гэж байна. Манай улсаас тус тэмцээнд “BCL” лигт “Бишрэлт металл” баг гуравдугаар сарын 25-ны өдөр эхний тоглолтоо хийнэ.
Мөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Малайз болон Индонезэд очиж тоглох хуваарь гарсан байна. Тус тоглолтын дараа “Хасын хүлгүүд” дөрөвдүгээр сарын 30-нд анхны тоглолтоо Жереми Линий багтай Тайваньд хийхээр учраа таарчээ.
Монголын шигшээ багт дуудагдсан Г.Дөлгөөн “Бишрэлт металл” багт тоглохоор нэгдсэнээ мэдэгдээд байна.