Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар холимог тулааны спортыг “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулахаар болжээ.
Ингэснээр ирэх оны есдүгээр сарын 19-нд эхлэх Азийн 20-дугаар наадамд холимог тулаанчид эрэгтэй 4, эмэгтэй 2 жингийн ангиллаар өрсөлдөх юм.
“Айчи-Нагоя”-гийн наадамд Азийн 48 орны баг тамирчид нийт 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд холимог тулаанаас гадна цахим спортод дөрвөн медалийн ангилал нэмэгдсэнээр нийт 11 багц медалийн эзэд тодорно.