Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 2024 онд улсын хэмжээнд 57.3 мянган эх амаржиж, 57.8 мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Эх хүүхдийг дэмжих бодлогын хүрээнд Эхийн алдар I, II одонгийн мөнгөн урамшуулалд 2024 оны байдлаар 259.7 мянган эх хамрагдаж, 32 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид 172.1 мянган эх, эцэг хамрагдаж 73.2 тэрбум, 1.3 сая хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.5 их наяд төгрөгийг тус тус зарцуулжээ. 2025 оноос Эхийн алдар одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн байна.
Эдгээр мөнгөн тэтгэмжүүд халамж биш, хүн амаа өсгөх, нийгмийн хамгааллын бодлогын нэг хэсэг юм.