Шахмал түлшинд угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт 1 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхийг шаардав


  АН-ын гишүүн, хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг хэвлэлийн бага хурал хийж, 2018 оноос хойш шахмал шүлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт 1 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхийг шаардаж мөн Засгийн газрыг шүүхэд өгч байгаа талаар мэдээллээ.

    Тэрээр угаарын хийгээр 17300 хүн угаартсанаас 743 хүн нас барсан. Эдгээр хүмүүсийн амь насыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж нөхөн олговор шаардаж байна. Морин цагт Засгийн газарт гомдлоо хүргүүлнэ гэв.

Г.Ууганцэцэг: Утааны сонсголоор нүүрсний барьцалдуулагчийн хэмжээг тогтоож өгөөгүй учраас шахмал түлшийг хортой, хоргүй гэж хэлэх боломжгүй байна гэсэн. Бид 7-8 жилийн турш ямар ч стандартгүй хор түлчихсэн юм уу? Монголчууд эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй байна. Стандартаа батлаагүй энэ үед бид юугаар амьсгалахаа мэдэхгүй байна. Стандартыг олон улсын хэмжээтэй дүйцүүлэн батлаад өгөөч. Агаарын чанарын стандартуудаа батлахгүй бол хэн ч хариуцлага хүлээхгүй байна.

“Утааны сонсголын дараа УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулагдаад шахмал түлшийг мөрдөх шалгах эрхтэй болох юм. Гэтэл одоо хүртэл байгуулагдаагүй байна. УИХ-ын 126 гишүүн байсаар атал үүнийг яагаад ажлаа хийхгүй байна” хэмээв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *