Дархан аварга С.Батсуурийг 3D модель болгон хувиргажээ


Сошиал сүлжээ Дэлхий нийтийг хамарснаар хүн төрөлхтний дурсамжийн нэгээхэн хэсэг болох гэрэл зургаа хүмүүс угаалгахаа больж, дата фаил хэлбэрээр хадгалдаг болсон. Ийм байдлаар хүмүүсийн биет дурсамж мартагдахад хүрч байна. Гэвч хүн төрөлхтөн үргэлж шинийг эрэлхийлж байдаг тул ирээдүйн чиг хандлага 3D биет модель байна гэж харж ,энэхүү дэвшилтэт шинэ технологийг бүтээжээ. Тэгвэл “18 3D” компани хүний жижгэсгэсэн модель хийх цоо шинэ үйлчилгээг Монголд нэвтрүүлжээ. Уг үйлчилгээ нь Дэлхийд шинээр тренд болж буй шинэ давлагаа аж. Амьтай бодгалиас амьгүй биет хүртэлх бүх төрлийн объектыг нийт 15 баганаас бүрдсэн 60 камер бүхий 3D сканераар өндөр нягтаршил, дүрслэлтэйгээр сканердаж, тусгай программаар 3D хэмжээс үүсгэн, 12-20 см өндөр хэмжээтэйгээр хэвлэдэг байна. Хамгийн сүүлд дархан аварга Н.Батсуурийн 3D моделийг үүгээр бүтээжээ.

Өөрийгөө болон үр хүүхэд, эцэг эх, эмээ өвөө, хайртай дотнын хүнээ 3D модель хэлбэрээр авч үлдэх нь илүү үнэ цэнтэй аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *