Түймэрт өртөгсдөд туслах ажлын хэсэг байгуулав


Зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчныг сэргээн босгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эмчлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих шуурхай ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар байгууллаа. Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү ахалж, ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ зэрэг байгууллагын холбогдох албаны хүмүүс болон аймаг, орон нутгийн удирдлагууд газар дээр нь ажиллах юм.

Мөн Шадар сайдын тушаалаар түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэлээ.


One response to “Түймэрт өртөгсдөд туслах ажлын хэсэг байгуулав”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *