ЦЕГ: Таксинд суусан өсвөр насны эрэгтэй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан эмэгтэйг шалгаж байна


Насанд хүрээгүй хүүхдийг таксины жолооч эмэгтэй хүчирхийлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тодруулбал, Хохирогч хүүхдийн ээж 3-р сарын 7-ны орой 21:30 цагийн үед манай хүү сургуулийн бэлтгэлээ тараад такси барихад хоёр хүүхэн авсан байгаа юм. Хоёулаа явж байгаад нэг нь хойшоо сууж миний хүүг тэвэрч, үнсэж, чи зандан уу? Эгч нар нь чам шиг хүүхдэд дуртай, дугаараа өгчих гэж зөндөө шалсан байна. Бууя гэсэн чинь буулгахгүй, албаар тойрч явсан гэнэ. Эрэгтэй хүүхэд гэхээрээ ингэж болдог юм уу? Насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэл мөн биз дээ. Миний хүү бүр шокийн байдалтай айчихсан орж ирсэн” гэж нийтэлжээ.


Тэгвэл цагдаагийн байгууллагаас дээрх хэргийн хохирогчтой холбогдсон бөгөөд хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх хоёр эмэгтэйг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэж мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *