З.Нарантуяа: Хөгжлийн банкны шинэ хуулийг УИХ-д өргөн барина


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр хөгжлийн банкны захирал З.Нарантуяа; Хөгжлийн банкны хуулийг шинэчилсэн найруулгаар УИХ-д өргөн барихаар өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Хөгжлийн банк балансын орчныг эрүүл болгох, муу зээлүүдээ төлүүлэх, өглөг авлагаа хэвийн болгох тал дээр нэлээн сайн ажилласан. Засгийн газрын зүгээс шинэ хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжиж ажиллаж байна.

Энэ хуулийн гол зорилго бол хөгжлийн банк экспортын орлогыг сайжруулах, экспортод бараа бүтэгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийнхээ гадаад зах зээл, үйлчлүүлэх чадварыг нь сайжруулах тал руу дэмжиж ажиллах юм. Энэ хууль батлагдсанаар бид илүү их үүсвэрийг гадаад зах зээл дээрээс босгож шинэ төсөл хөтөлбөрүүдийг хөгжлийн зорилтот зах зээл рүү чиглүүлж санхүүжүүлэх боломж бүрдэх юм” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *