Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь нэмэгдэхгүй


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж 792 мянган төгрөг байхаар баталсан. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байх юм.


Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх бол тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл 15840 төгрөгийг даатгуулагч өөрөө сар бүр хариуцан төлнө. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийн 11.5 хувиар тооцсон дүн буюу 91080 төгрөгийг улсын төсвөөс төлнө.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *