Нийгмийн даатгалын ахлах мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулжээ


Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн шийдвэрээр НДЕГ-т Ахлах мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулжээ. Ахлах мэргэжилтнүүд нийгмийн даатгалын албан хаагчийн ёс зүй, хууль тогтоомжийг мөрдөн, нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид манлайлан ажиллахаар болсон байна.
НДЕГ-ын даргын зөвлөлд НДЕГ-ын хэлтсийн дарга нар болон 21 аймаг, 9 дүүргийн газар, хэлтсийн дарга нарыг оруулан, өргөтгөхөөр тогтжээ.

    НДЕГ-ын ахлах мэргэжилтнүүдийн зөвлөл нь байгууллагын соёлыг сайжруулахад санал санаачилга гаргах, идэвхтэй оролцох, Нийгмийн даатгалын аливаа мэдээлэл, судалгааг, давхардуулахгүй байхад анхаарах, газар, нэгжийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, аливаа ажилд мэргэжилтнүүдийг манлайлан оролцох зэрэг чиг үүрэгтэй ажиллах юм.


    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *