Хашаандаа 10 мод тариад, 500 мянган төгрөг аваарай


Хөвсгөл аймгийн ИТХ хашаандаа мод тарьж ургуулсан айлуудыг урамшуулах журам баталлаа. Мөрөн сумын агаарын бохирдол, хөрсний талхагдал, тоосжилт, салхи, шороон шуурганы сөрөг нөлөөг бууруулахад иргэдийг оролцуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор уг журмыг гаргажээ.
Иргэд хашаандаа өндөр ургадаг мод 5 ширхэг, жимсний мод 5 ширхэг, нийт 10 ширхэг мод тарьж ургуулвал, 1 мод тутамд 50.000 төгрөгийн урамшуулал олгох юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *