Улсын хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэн бүртгэлтэй ч өнгөрсөн хугацаанд 3.2 сая иргэнд таван удаа нийт 1.9 их наяд төгрөгийн ноогдол ашиг олгожээ. Харин 80 мянган орчим иргэн хувьцааны ноогдол ашгаа аваагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсны дагуу иргэд байгалийн баялгийг тэгш, шударгаар хүртэх эрхтэй. Уг хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Хүний эрхийн үндэсний комисс, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хамтран ажиллаж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ноогдол ашгийг ямар нэгэн шалтгаанаар аваагүй, бүртгэл судалгаанд огт хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, тэдэнд ноогдол ашиг хүртэх боломж бүрдүүлэх юм.