Даланзадгадын цэцэрлэг, сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ


Өмнөговь аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгүүдийг өнөөдрөөс танхимаар хичээллүүлэхээр шийдвэрлэв. Хичээлээс гадуурх дугуйлан, секц, уралдаан тэмцээн, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал түр хязгаарлахаар тогтов.

Цэцэрлэг, сургуулиудыг 3-р сарын 13-17-ны хооронд цахимд шилжүүлэн, анги танхимуудыг ариутган халдваргүйжүүлжээ. Улаанбурхны дархлаажуулалтыг идэвхжүүлэн, тандалт судалгаа хийж, өвчний голомтуудыг тусгаарласан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *