Шинэ ёкозүна Хоошёорюү гуравдугаар сарын башёг өнжихөөр боллоо


Монголоос төрсөн анхны ёкозүна, сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Дагвадоржийн нагац дүү болох Хоошёрюү С.Бямбасүрэн сүмогийн 74 дэх ёкозүна болсон.

Тэгвэл шинэ ёкозүна Хоошёорюү Японы Осака хотноо болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнийг өнжихөөр болжээ. Тэрээр баруун тохойны гэмтлийн улмаас 14 хоног эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Хоошёорюү гуравдугаар сарын башё эхлэхээс өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Бага зэрэг айдас байгаа ч өөртөө итгэлтэйгээр барилдах болно. Юу ч болсон тэмцээний голоос гарахгүй” хэмээж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *