Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын амралт эхлэх хугацаа хот, хөдөөд 7 хоногийн зөрүүтэй эхэлнэ. Хөдөөгийн сургуулиуд энэ 7 хоногт танхимаар хичээллээд, 3-р сарын 24-28-ны хооронд бие даалтын 7 хоногтой. 3-р сарын 31-нээс 4-р сарын 11-ний өдрийг дуустал 16 хоног амарч, 4-р сарын 14-нд хичээл эхэлнэ.
Бие даалтын 7 хоногт “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн дагуу гамшиг, осол, аюулаас өөрийгөө болон өрөөлийг аврах сургалтад хамрагдах юм. Энэ сургалтыг аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулахаар Боловсролын ерөнхий газар төлөвлөжээ. Бие даалтын 7 хоногт зохион байгуулах сургалтыг орон нутаг, сургуулийн онцлогт тулгуурлан явуулна. Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
Нийслэлийн сургуулиуд 3-р сарын 21-нийг дуустал танхимаар хичээллээд, 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-ний хооронд бие даалт хийнэ. Ингээд нийслэлийн сурагчид 4-р сарын 7-ноос амарч, 4-р сарын 14-ний даваа гарагт хичээл эхэлнэ.