2018-2023 оны хугацаанд монгол эрэгтэй хүний дундаж нас 1.5 жилээр нэмэгдсэн судалгааг Үндэсний статистикийн хороо гаргалаа. 21 аймгийн эрэгтэйчүүдийн дундаж насыг харахад Хөвсгөл аймаг тэргүүлжээ. Тус аймгийн эрэгтэйчүүдийн нас 63.5-66.8 болж, 3.3 хувиар нэмэгджээ. Үүний араас Өвөрхангай 2.8%, Увс 2.6%, Архангай 2.5%, Завхан 2.3%-аар тус тус нэмэгдсэн байна.
Харин Сэлэнгэ аймгийн эрэгтэйчүүдийн дундаж нас -0.5%, Дархан-Уул аймгийнх -0.2 хувиар буурчээ.
Тэгвэл хүн амын олонх суурьшдаг Улаанбаатар хотын эрэгтэйчүүдийн дундаж нас 66.8-67.4 буюу 0.6 хувиар нэмэгдсэн судалгаа гарсан байна.


