Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төв байгуулж байна


Говьсүмбэр аймагт өнгөрсөн онд 29 удаа гал, түймэр гарч, аврагчид 10 тэрбум төгрөгийн эд хөрөнгө галд сүйдэхээс хамгаалжээ. Он гарсаар 9 удаа гал, түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг галаас хамгааллаа.

Тус аймгийн Сүмбэр сумын Хаялага нуурыг түшиглэн, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төв байгуулж байна. Уг газрын зөвшөөрлийг сумын ИТХ-аар шийдүүлж, орон нутгийн болон улсын хөрөнгө оруулалтаар байгуулан, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэ аймаг тусгай зориулалтын, хүн тээвэрлэх машинтай болжээ. Хөдөлгөөнт удирдлагын байрыг орон нутгийн төсвөөр тохижуулан, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 17 сая төгрөгийн үнэ бүхий 10 км зайнаас удирдах боломжтой чанга яригч, өндөр нягтаршил бүхий камертай нисгэгчгүй нисэх төхөөрөмж авч, эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *