Уулын уруу өнхөрч байсан машинд дайруулж, амиа алдсан явдал өчигдөр Сэлэнгэ аймагт гарчээ. “Машинд хүн дайруулж, нас барсан” гэх дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газар очиж шалгахад, тоормос нь ажиллагаагүй болсны улмаас уулын уруу өнхөрч байсан “Hyundai Porter” маркийн машиныг зогсоох гэж байгаад 17 настай иргэн “А” дайруулж, нас барсан байж болзошгүй байжээ.
Иймд жолооч, иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ анхаарууллаа.