Шилэн мэдээллээ оруулах хугацаа 31-нд дуусна


Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой. Уг хуулиар 87 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар зохицуулсан юм.
Мөн авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны нэг “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг хангах зорилгоор Нээлттэй мэдээллийн систем shilen.gov.mn-д мэдээлэл хариуцагч байгууллагууд ил тод, нээлттэй, үнэн зөв мэдээллийг байршуулах үүрэгтэй.

Энэ дагуу аймаг, дүүргүүдийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, ЗДТГ-ын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүд Shilen.gov.mn, Gov.mn -д 3-р сарын 31-ний дотор мэдээллээ оруулах ёстой. талаар 27 сумын Цахим хариуцсан албан хаагчдад цахимаар, агентлаг хэлтсийн Цахим хариуцсан алба хаагчдад танхимаар сургалт явууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *