Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн плэй-оффын хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн “SG Apes” багийн туслах дасгалжуулагчаар спортын мастер Б.Баярбат томилогдон ажиллахаар болжээ.
Энэ талаар тус багийн эзэн О.Мөнхжин “Тавтай морил” хэмээн цахим хуудаснаа нийтлээд байна.
Ийн Б.Баярбат “SG Apes” багийн туслах дасгалжуулагчаар ажиллахаар болов. Тэрээр 2024-2025 оны Үндэсний дээд лигийн улиралд эмэгтэйчүүдийн “Аравт” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, багийнхаа хамт гуравдугаар байр эзэлсэн билээ.
Үүнээс гадна сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй юм.

Б.Баярбатын хувьд сагсан бөмбөгийн ертөнцөд “Амбук” нэрээрээ олонд танигдсан. Үндэсний дээд лигээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан билээ.