Dell Technologies компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Tech Symposium Mongolia” арга хэмжээ энэ жил “Navigating the AI Driven Future” (хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүйг чиглүүлэх нь) уриан дор боллоо.
Уг арга хэмжээгээр нэгэнт чиг хандлага байхаа больж, бизнесийн өсөлтийг дэмжих чухал хүч болсон “Хиймэл оюун ухаан”-ы чадавхыг хэрхэн үр дүнтэй бүрэн дүүрэн ашиглаж, дараа үеийн дижитал дэд бүтцийг бий болгох талаар үнэ цэнтэй ойлголтыг технологийн салбарын бизнес эрхлэгчдэд өгч байгаагаараа гол онцлогтой.
Мөн дата менежментээс эхлээд өндөр гүйцэтгэл бүхий сүлжээ, сторэйж, кибер тэсвэртэй байдал гээд бизнесийн хамгийн чухал мэдээллийн технологийн шийдлүүд хиймэл оюун ухаантай хэрхэн инновацлагдаж бодит өсөлтийг бий болгох талаар салбарын экспертүүдийн практикаас илтгэл сонсож, туршлага судлав.
Түүнчлэн эцсийн хэрэглэгчийн бүтээгдэхүүн болон хэрэглээний төхөөрөмжөөс эхлүүлээд үүлэн технологи, Edge тооцоолол, Дата төв, Кибер аюулгүй байдал зэрэг шийдлүүдийг хиймэл оюун ухаантай хослуулан сайжруулж, шинэ үеийн технологийн хязгааргүй боломжуудыг хэрхэн бий болгох талаар танилцуулсан юм.

Тус арга хэмжээг зохион байгуулагч “Dell Technologies” компаниас үйл ажилллагаа хариуцсан таван хүн илтгэл хэлэлцүүлсэн бол орчин үеийн мэдээллийн төвд кибер уян хатан чанарыг ашиглах нь сэдвийн дор “Шунхлай Холдинг” ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Б.Батжаргал, “ITZone” компанийн технологийн архитектор Б.Мөнхбат, “Саммит Компьютер Технологи” ХХК технологийн архитектор Ч.Пүрэвжав нар илтгэл тавилаа.
“Шунхлай Холдинг” ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Б.Батжаргал: Шунхлай” групп уламжлалт бизнес хийгээд амжилттай явж байгаа Монголын томоохон группуудын нэг. Технологийн салбар бүх салбарын хурдасгагч, хөгжүүлэгч нь байдаг. Тиймээс технологийн салбарын хөгжлийг ойлгож, нэвтрүүлэхгүйгээр бизнесээ өргөжүүлж явах боломжгүй. Дараагийн өрсөлдөөнд бэлэн байхын тулд технологийн хөгжлийг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь шаардлага хэрэгцээ бий болоод байгаа юм. Технологийн салбарт бизнес хийнэ гэдэг Дэлхийн дахинд бий болж байгаа трендийн нэг. “Шунхлай” групп технологийн салбарын бизнесийг өргөжүүлж, хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.


