Сэлбэ голын далан сэтэрч, айлууд усанд автжээ


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд өчигдөр Сэлбэ голын далан сэтэрч, уг голын эрэг дагуух айлуудын хашаа усанд автжээ. Энэ тухай дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги 3-р сарын 23-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан аж. Тэд сэтэрсэн даланг засаж, айлуудын хашаанаас 40 тонн ус соруулж, аюулгүй болгосон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *