Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.17-03.23/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлага бүртгэгдсэн гэж ОБЕГ мэдээллээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба үүрэг гүйцэтгэж, 4 хүний амийг аварлаа.
Нийт дуудлагыг ангилбал:
- 108 нь объектын гал түймэр,
- 10 нь ой, хээрийн түймэр,
- 4 нь газар хөдлөлт,
- 5 нь шар усны үер,
- 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.