–П.Батчулуун эмчийн асуудал хууль тогтоомжийн асуудал дутуу дулимгаас болж үүсэв үү? Эсвэл өөр шалтгаан байна уу ? Та юу гэж харж байна вэ?
– Эмч хүний хувьд ч хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүний хувиас харахад хэтэрхий 1 талыг барьсан байдал харагдаад байх шиг. Эрүүгийн хуулиар шийдэхээр бол Хүний эд эрхтэн дамлан наймаалсан гэмт хэрэг юм уу эсвэл процедурын алдаа гаргасан үйлдэл үү? Зөрчлийн хуулиар шийдэх үү? Эрүүгийн хуулиар шийдэх үү гэдгийг онцгой анхаарах шаардлагатай. Энэ бол маш эмзэг сэдэв. Үүнтэй холбоотойгоор хүний амийг амьгүй донороор авардаг байсан тусламж үйлчилгээ зогсчхоод байна шүү дээ. Бүтэн жилийн хугацаанд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн авах ажиллагаа бүр мөсөн зогсож олон олон хүний амийг аврах боломж хаагдчихаад байна. Ийм эмзэг сэдвээр ингэж тоглож болохгүй ээ. Хууль нь хүртэл их нарийн чамбай байдаг. Миний өргөн бариад байгаа Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгуулах тухай хууль, Цусны донорын тухай гээд 2 хуулийн төслийг би өнгөрсөн парламентын үед өргөн барьсан боловч хэлэлцэж амжаагүй. Одоо ахиад өргөн барих нөхцөл үүсчхээд байна. П.Батчулуун эмч ажлаа хийж яваад буруудсан асуудалд би хууль эрх зүйн зохицуулалт дутсан гэж бодохгүй байгаа юм. Гагцхүү 1 талыг хэт их барьж байгаа явдал нь бүхэл бүтэн салбарыг татан унагаах вий. Хүнийг аврах эрсдэлтэй хөдөлмөр эрхэлдэг эмч нар хүртэл айж ажлаа хийж чадахгүй болох нь байна шүү дээ. Хүн аврахад зориг хэрэгтэй. Эмчилгээ тэр чигээрээ эрсдэл байдаг. Бид бурхад биш. Хийсэн хагалгаа бүр амжилттай болдоггүй. Тэгээд яах юм бэ? Эмчилгээ амжилтгүй боллоо гээд эмч бүрээ шорон гянданд хориод байх уу? Тэгвэл энэ салбарт ажиллах хүн цаашид олдох уу? Нөгөө талдаа ганцхан энэ сэдвээс болоод гадаад руу эмчлүүлэхээр, эд эрхтнээ шилжүүлэн суулгуулах урсгалыг бүр нэмчихлээ. Ерөөсөө дотоодын зах зээлийг эвдэх нураах, бидний бүтээж босгож байгаа бүхнийг боломжгүй болгоё гэдэг зорилго байгаа юм биш байгаа гэдэг хардлага хүртэл төрөх боллоо. Үүний цаана асар том бодлого байхыг үгүйсгэхгүй.
–П.Батчулуун эмчтэй та яг хэзээ уулзсан бэ? Биеийн байдал нь ямархуу байна вэ?
-Би 461-р хорих ангид байхад нь очиж уулзаж байсан. Мөн томилолтоор явахаасаа өмнө 3-р эмнэлэг дээр байхад нь Хүний эрхийн дэд хороон даргатай цуг очиж эргэсэн. П.Батчулуун эмч саяхан зүрхний импакт болох гэж байхад стент тавьж аварсан Лхагвасүрэн эмчид баярлаж байгаа. Эмчийн бие сайнгүй байна. Хорих ангид хоригдож байхдаа сүрьеэ өвчин туссан. Зүрхэндээ хэчнээн стенттэй хүн билээ. Үнэхээр харамсмаар. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг маш эмзэг асуудал. Дуртай хүн бүрийн ярьж шүүмжлээд байж болдог сэдэв биш. Үүний ард бүхэл бүтэн тогтолцоо ажилладаг. Ганцхан хүний асуудал биш. Энэ тогтолцоог арай ядан босгож байсан. Монголдоо эрхтэн шилжүүлэн суулгаж эмчилж чаддаг болоод овоо хэдэн хүн эдгээгээд, тэр бүү хэл 2-хон эмнэлэгт хийгдэж байсан эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 4 эмнэлэгт туршиж хэрэгжүүлээд маш амжилттай хөгжиж байсан. Улсын 2-р төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгаж, Цэргийн төв эмнэлэг бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай эхэлсэн. Яг хөгжиж эхэлж байхад хөлөөс нь татаад унагаачхаж байгаа байхгүй юу. Би эмч хүний хувьд үнэхээр их харамсаж байна. Энэ бол нийгмийг талцуулах сэдэв биш шүү дээ. Талийгаачийн ээжийг 3 нялх хүүхэдтэй нь суулгаад л улс төр хийлгээд л. Ямар муухай юм бэ? Үүний цаана хэн байгаа юм бэ? Би үнэхээр ойлгохгүй байна.
–Мэргэжил нэгт багийн нөхөд нь Ерөнхийлөгч рүү захиа илгээж тусламж хүсэж байна лээ. Хууль эрх зүйн талаасаа П.Батчулуун эмчийг суллах ямар боломж байна вэ?
-Бид шүүхийн процесст нөлөөлж болохгүй. Бид зөвхөн хүний эрх зөрчигдөж байгаа талаас нь хандаж байна. Дээд шүүхэд гомдол гаргасан байгаа. Дээд шүүх ямар шийдвэр гаргахаас бүх зүйл хамаарна. Хэрвээ ялыг нь хэвээр үлдээвэл Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргах нь түүний бүрэн эрхийн асуудал. Одоо асуудал шүүхийн шатанд яваа учраас Ерөнхийлөгч оролцох боломж байхгүй. Асуудал нь бүрэн дуусаагүй, шийдэгдээгүй байна гэсэн үг шүү дээ. Мэргэжил нэгтнүүд маань дуу хоолойгоо хүргэж байна. Ер нь хүнийг аврахын төлөө, хүнд сайн зүйл хийх гэж ажиллаад эцэст нь гянданд сууна гэдэг бол байж боломгүй зүйл. Яагаад заавал гянданд хорьж ял эдлүүлэх гээд байна вэ? Үүний цаана ямар зорилго байгааг үнэхээр ойлгохгүй байна.
–Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.
One response to “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмч 461-р хорих ангид хоригдох үедээ сүрьеэ өвчин туссан, биеийн байдал нь тун хүнд байна”
Батчулуун эгч гэдэг чинь хятад хүн байна шд. Яагаад анагаах ийм муухай хужаа авч сургадаг байнаа балиар хогийн цэг вэ. Бид нарыг авахгүй хужаа нарыг л авдаг балиар хужаагийн хогийн цэг . Дэлбэлж бүгдийг нь албал таарна . Батчулууныг хүний эрхтэнг наймаалсан хэргээр цаазал