Сар бүрийн 20-нд иргэдийн дансанд ордог цалинтай ээжийн 50 мянга болоод өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмж 3-р сарын олгогдох хугацаандаа иргэдийн дансанд ороогүй билээ. Тэгвэл дээрх тэтгэмжүүдийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Улсын хэмжээнд өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг 7200 орчим иргэн авдаг бол цалинтай ээжийг тэтгэмжийг жил тутам 150-160 орчим мянган ээжүүд 0-3 насны хүүхдээ асарч байгаагийн хувиар авдаг байна.
Цалинтай ээжийн 50 000 өнөөдөр орно
