Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн болно


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын адуучдын холбоо” хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээнийг Хүй 7 худагт энэ сарын 29-нд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөх аж.

Үүнээс гадна хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдаан болон бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулахаараа онцлогтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *