Улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, өнөөдрийн /2025.03.26/ байдлаар 93 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Онош нь батлагдсан өвчтөнүүд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиас илэрч байгаа аж. Энэ өвчин сургуулиудад голомтлон гарч байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамруулахыг ХӨСҮТ зөвлөлөө.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчтэй нь батлагдсан хүн 93 боллоо
