Дэлхийн аваргуудын дуэльд Нонока Озаки илүүрхэв


Эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний барилдаанаа Японы бөх, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын хүрэл медальт Нонока Озакигийн эсрэг хийлээ.

Дэлхийн аваргуудын халз дуэльд япон бөх 12:5-аар илүүрхэж, шөвгийн 8-д шалгарав.

Хэрэв Озаки финалд шалгарвал С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө дагаж барилдах болно.

Мөн 72 кг-д хүч сорьж буй З.Болортунгалаг БНХАУ-ын бөх, U-20 насны ДАШТ-ий мөнгө, U-20 насны Ази тивийн аварга Лю Юүкид даралтаар цэвэр ялагдав.

Барилдаанд З.Болортунгалаг 4:2-оор илүүрхэж явсан ч цаг дуусахаас нэг минутад өмнө даралтаар ялагдсан юм.

Тун удахгүй Ч.Отгонтуяа, Х.Болортуяа нар дэвжээнд гарах болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *