“Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-ийг 2025 оны 04-р сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна


Бизнес эрхлэлтийг дэмжиж тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан, дэвшилтэт, эко технологи бүхий “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Петровис ХХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. 

Нийтийн ахуйн үйлчилгээний төв нь: 

• Халуун усны газар

• Үсчин

• Автомат хувцас угаалга

• Ая тухтай дэлгүүр

• Номын сан гэх зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлнэ.

Төслийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 8000 орчим хүн амтай. Тиймээс зөвхөн “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” байгуулаад зогсохгүй тухайн хорооны иргэдэд зориулж ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *